Манай сүлжээний хаяг-Үйлчилгээний цар хүрээ
Тайваны эдийн засаг худалдааны талаарх хамгийн өргөн багтаамжтай мэдээллийн сантай сүлжээ – Таны сүлжээний бизнесийн боломж
Тайваны эдийн засаг бизнесийн сүлжээ бол жижиг дунд үйлдвэрийн〈SMEs〉B2B электрон худалдааг дэмжих , тэдэнд тоон систем глобалчлалын орчин дах өрсөлдөөнд оролцоход туслах , бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай сүлжээ юм . Дундад улсын гадаад худалдааны хөгжлийн нийгэмлэгийн(TAITRA) удирдлаган дор , Тайваны эдийн засаг бизнесийн сүлжээ нь дэлхийн болон Тайваны бизнесменүүдийг холбох үүрэг гүйцэтгэдэг . Байгуулагдаад 30 гаруй болж буй Тайваны хамгийн том ашгийн бус байгууллагын хувьд худалдан авагчдад Тайваньд үйлдвэрлэсэн болон Тайваны гадаадад буй үйлдвэрүүд бүтээсэн өндөр чанар бүхий бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нийлүүлдэг, түүнчлэн тэдэнд худалдан авах нөхцлийг бүрдүүлж өгдөг юм.
TAITRA нь Тайваны дотоодын аж ахуйн нэгжүүд болон дэлхийн электрон бизнесийн зах зээл, нэр хүнд бүхий бизнесийн сүлжээтэй нягт хамтран ажиллаж мэдээллээ харилцан солилцдог . Тайваны эдийн засаг бизнесийн сүлжээ нь дотоод гадаадын хэрэглэгчдэд асар өргөн мэдээллийг хүргэх боломжтой .
Тайваны бүтээгдэхүүн өндөр чанар , шинэлэг дизайнаараа алдартай , хэрэглэгчдийн хатуу шаардлага шалгуурыг даван гарах чадвартай . Дэлхийн стандартад нийцсэн олон бүтээгдэхүүн таны сэтгэлийг гонсойлгохгүй гэдэгт итгэлтэй байдаг . Тайваны олон компаниуд өөрийн ОЕМ цуврал бүтээгдэхүүнтэй , танд шинээр судлах , зохион бүтээх үйлчилгээ үзүүлэхээс гадна таны өөрийн бодож мөрөөдөж явдаг ODM загвараа бүтээхэд туслалцаа үзүүлэх юм .
Тайваны эдийн засаг бизнесийн сүлжээ нь гадаадын хэрэглэгчид асар богино хугацаанд сүлжээгээр дамжуулан хэрэгцээт мэдээлэл болон бүтээгдэхүүнээ олж авах , мөн төрөл бүрийн бусад үйлчилгээг олж авах боломжоор хандаж өгөх юм . Сүлжээ рүү нэвтэрч та ямарч ачаалалгүйгээр Тайваны нийлүүлэгчдийн талаар мэдээллээ олж авна , түүнчлэн 1 буюу хэд хэдэн нийлүүлэгчтэй зэрэг харилцах боломжтой болох юм .
Тайваны эдийн засаг бизнесийн сүлжээ нь хувь хүнд зориулсан үйлчилгээ , шуурхай баталгаатай хайж олж өгөх , аж ахуйн нэгжүүдийн сан , туслах үнийн сан , сүлжээн дээр худалдаа хийх механизм зэрэг олон дэд сайтуудтай . Бид гишүүдийнхээ цагийг хэмнэх үүднээс тэдэнд зориулсан хувийн үйлчилгээ үзүүлдэг .
Манай сүлжээ доорхи агуулгатай :
| Аж ахуй нэгжийн сүлжээ | Бүтээгдэхүүний ангилал | ||
| Бизнес солилцооны төвийн бизнесийн мэдээ | Бизнесийн үйл ажиллагаа | ||
| Мэдээ,бүтээгдэхүүн , нийлүүлэгчийн мэдээлэл | Зах зээлийн судалгаа | ||
| Олон нйитийн нийгэмлэгийн бүтэц | Гаалийн статистикийн мэдээ | ||
| Бүтээгдэхүүний мэдээлэл | Экспортлогч импортлогчдын тоо |
Хэдийгээр бизнесийн талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байгаа ч тус сүлжээ нь зөвхөн бизнесийг өргөжүүлээд зогсохгүй улам хялбарчлах зорилготой . Бид олон улсын бизнесийн байгууллага , электрон бизнесийн зах зээлтэй нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг юм .